БНАСАУ арванхоёрдугаар сарын 31-нд болон нэгдүгээр сарын 1-нд асар том тийрэлтэт системийг туршжээ.
Уг системээс ажиллах чадварыг нь шалгахаар хяналт-шалгалтын буудлагыг хийсэн талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас мэдээлсэн байна.
Тийрэлтэт системээс буудсан гурван сум нь Японы тэнгис дэх зорилтот арал руу тусжээ. Үүнээс гадна өнөөдөр /2023.01.01/ Японы тэнгисийн зүгт бас нэгэн төхөөрөмж харвасан байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тив хоорондын шинэ баллистик пуужингуудыг хөгжүүлж, тактикийн цөмийн зэвсгийг олноор үйлдвэрлэж эхлэхийг тушаасан талаар Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн юм