Аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хүмүүнлэг, энэрэнгүй үйлстэн гэр бүл”-ээр Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ц.Давааням, тус ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч З.Батбаяр нарын гэр бүл, “Хөдөлмөрч, бүтээлч гэр бүл”-ээр Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Х.Хишигжаргал, Б.Наранбат нарын гэр бүл тодорлоо.
Мөн “Хөвсгөлийн өнгө сайт”-аас зохион байгуулсан “Жаргалтай гэр бүл” шалгаруулах арга хэмжээнд ард түмний санал асуулгаар “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын шилдэг гэр бүл”-ээр хүний нөөц,бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ш. Нэргүй, тус газрын тогооч Л.Баярмаа нарын гэр бүл шалгарсан юм гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.