Найман аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрджээ

zavhan.jpg

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 8 аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол 12 аймгийн 37 сум  цагаанаар зудархуу байна.

Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Булган, Үенч, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Есөнзүйл, Хархорин, Бат-Өлзий, Төвийн Эрдэнэ, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Асгат, Хэнтийн Өмнөдэлгэрт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас (8 аймгийн 13 суманд) цагаан зудын нөхцөл бүрдсэн.

Баян-Өлгийн Булган, Говь-Алтайн Хөхморьт, Увсын Баруунтуруун, Хяргас, Малчин, Түргэн, Улаангом, Сагил, Завханы Тэс, Цагаанчулуут, Архангайн Хангай, Баянхонгорын Эрдэнэцогт, Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр, Сэлэнгийн Орхонтуул, Хушаат, Төвийн Өндөрширээт, Мөнгөнморьт, Алтанбулаг, Батсүмбэр, Борнуур, Цээл, Угтаалцайдам, Зуунмод, Баян, Баян-Өнжүүл, Улаанбаатарын Тэрэлж, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр (Гурванбаян), Баян-Овоо, Жаргалтхаан, Хэрлэн (Өлзийт), Цэнхэрмандал, Сүхбаатарын Түмэнцогт, Халзан, Онгон, Түвшинширээ, Дорнодын Булганд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу (12 аймгийн 37 сум) байдалтай байна. 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

scroll to top