Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 4-9 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Хэрлэн, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +1…+6 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 2-7 м/с, -6…-8   градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. 12-ноос баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Загдал”-ын 6 дугаар гудамжны “Задгай” автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн Страда загварын суудлын автомашин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 17 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 16:32 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны “Жаргалант”-ын 49 дүгээр гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 19:52 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 10х8 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн “Холбоо”-ны 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 22:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн  9х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн “Задгай” /Хаан банкны зүүн талд/ нийтийн байр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Н-ын 40х10 метрийн хэмжээтэй нийтийн байр 01.08-ны өдрийн 20:10 цагт шатсан тул орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг Хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга 23:43 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.     

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ 01.08-ны өдөр 4 хүн самар түүж байснаас иргэн У-нь сураггүй болсон тухай дуудлагыг 01.09-ний өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн иргэн У /25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.    

Цас шаварт суусан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “ Мэлхий хад” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 24 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.09-ний өдрийн 03:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатөар хотоос Мэлхий хадны чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн И-ийн “Хиасе” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 06:24 цагт татан гаргасан.        

  ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top