Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургалтыг энэ сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Ойн албаны сургалтын багийн ахлагч Мария Коно нар нээж, амжилт хүслээ.
АНУ-ын Ойн албаны сургагч багш нар удирдан явуулж байгаа тус сургалтад ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, НОБГ-ын 40 орчим алба хаагч хамрагдаж байна.
Стратегийн команд штабын сургуульд оролцогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ослын үеийн удирдлагын тогтолцооны талаар анхан шатны мэдлэгийг олгох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.