Бүгд найрамдах Турк улсын Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

55803840-3986-4CA8-9919-15C4329D82B8.jpeg

Бүгд Найрамдах Турк Улс нь олон улсын түвшний боловсролын боломж, баялаг мэдлэг туршлагаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон улсын оюутнуудад Туркийн хамгийн нэр хүндтэй их дээд сургуульд суралцах тэтгэлэг олгодог.

Türkiye Scholarships нь Засгийн газраас санхүүжүүлдэг, өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд шилдэг оюутан, судлаачдад Туркийн шилдэг их дээд сургуулиудад урт болон богино хугацааны хөтөлбөрт хамруулах зорилгоор олгодог.

Türkiye тэтгэлэг нь улс орнуудын хамтын ажиллагаа, нийгэм хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой ирээдүйн удирдагчдын сүлжээг бий болгох зорилготой юм.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт магистрын түвшинд 30, докторын түвшинд 35-аас доош насны иргэд бүртгүүлэх боломжтой. Зарим их, дээд сургуулийн сургалт, мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.

Бүртгүүлсэн сонсогч, алба хаагчийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон их, дээд сургууль болон  мэргэжлийн онцлогт тус тус үндэслэн тухайн сонсогчийн сурлагын түвшин, нийгмийн идэвх, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг. Тэтгэлэг горилох их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем автоматаар тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөад уг жагсаалтаас гадуур сургууль, мэргэжил сонгох боломжгүй юм.

Өргөдөл гаргах хугацаа: 2023 оны 1 дүгээр сарын 10-аас 2 дугаар сарын 20 хүртэл.

Бүртгэлийг https://www.turkiyeburslari.gov.tr/announcements/turkiye-scholarships-2023-applications-39 холбоосоор хийх бөгөөд бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. 

Мэдээллийг ОБЕГ-ын ЗУГ-ын Хүний нөөц, сургалт судалгааны хэлтэс (Сургалтын тасгийн дарга, дэд хурандаа Н.Цоггэрэл tsoggerel274@gmail.com, 262510)-ээс тодруулна уу.

scroll to top