ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 олон улсын стандартыг 2019 онд нэвтрүүлэн, тогтмол сайжруулалт хийн ажиллаж байна.
Олон улсын стандартыг нутагшуулах хүрээнд давтан баталгаажуулалтыг Эс Эф Си Эс ХХК-ийн тэргүүлэх аудитор О.Амарбат, Б.Хулан нар хийлээ.
Энэ үеэр стандартын хэрэгжилт болоод итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагаатай танилцсан юм гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.