Ахлагч Т.Зулбаярын амины орон сууцыг засварлаж, хүлээлгэн өгөв

DB6F1250-5775-4737-BAF4-A5F6D8D495C0-787vcbkp9fpav4h65j88emkhcccq9162kxahu3n56io.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтцийн нэгжүүдийн хүрээнд  “Мөрөөдөл биелдэг” арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ удаа Аврах ангийн механик-жолооч, ахлагч Т.Зулбаярын амины орон сууцыг засварлаж, хүлээлгэн өгөх арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Алба хаагчийн амины орон сууцыг засварлах санаачилгыг тус газрын удирдлага, Ахлагчийн зөвлөлөөс гаргаж, хамт олны хурлаар хэлэлцэн механик-жолооч, ахлагч Т.Зулбаярыг сонгосон.

Энэхүү ажлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Нартын голомт, Батсү-бөх,  Хосмонгол ХХК, MGL Сement LLC, БГ Гурван жаргал ХХК болон хувь хүмүүсийн хандив,  дэмжлэгтэйгээр гүйцэтгэж, орчин үеийн халаалтын систем бүхий тохилог амины сууц болгон засварласнаараа онцлог юм.

Ахлагч Т.Зулбаяр нь Онцгой байдлын албанд 6 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 180 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 45 иргэний амь насыг авран хамгаалж, 12 буцалтгүй нэрвэгдэгчийг ослын голомтоос гаргасан.

“Мөрөөдөл биелдэг” арга хэмжээ бүтцийн нэгжүүдийн хүрээнд үргэлжлэн хэрэгжинэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top