Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага сургуулийг зохион байгууллаа

326065448_684027423464846_5845785253095781237_n.jpg

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилгоор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангиас Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” худалдаа, үйлчилгээний төвийн ажилчдад сургалт зохион байгууллаа.

“Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтаар хууль эрхзүйн мэдлэг, гал унтраагуурын ажиллах зарчим, техник үзүүлэлт, гал гарсан үед хэрхэн ажиллах талаарх мэдээллийг иргэдэд хүргэсэн.

Мөн онолын мэдлэгийг бататгах зорилгоор гал унтраах дадлага сургуулийг хийлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top