НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн барилгад өргөтгөл барьж, бие бүрэлдэхүүн өөрийн гэсэн байртай болж, албан ёсоор ашиглалтад хүлээн авлаа.
Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Нийслэлийн ОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, дүүргүүдийн ОБХ-ийн дарга, бусад албаны хүмүүс болон Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.
Онцгой байдлын ерөнхий газар болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын хэлтэс ийнхүү шинэ байртай боллоо.
Барилгын гүйцэтгэгчээр “Бага хайлантай” ХХК ажилласан бөгөөд нийтдээ 360м2 талбай бүхий өргөтгөлийг найман сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулаад байна.