Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг 2023-2025 онуудад нийслэлийн 12 хороо, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Увс аймгийн 18 суманд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд иргэдийн гамшиг эрсдэлийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх “Бэлэн бай” багцаар сургагч багш бэлтгэх сургалтыг Дорнод аймагт энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад төсөл хэрэгжиж байгаа Баянтүмэн, Баяндун, Булган, Чойбалсан, Халхгол, Хэрлэн сумын 100 гаруй иргэн оролцож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.