Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Алтайн өвөр говь орчмоор -4…-9 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 3-8 м/с.-16…-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар, 22-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -43…-48 градус, өдөртөө -29…-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18…-23 градус, бусад нутгаар шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -22…-27 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Зүүн 4 замын автобусны буудал зорчигч тээврийн автобус шатаж байна гэсэн дуудлагыг 01:19-ний өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Тэнүүн-Огоо” ХХК-ийн “Даевоо Би-Эс-106” загварын зорчигч тээврийн автобусны хөдөлгүүр болон бүхээг шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн задгай байшингийн шал шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 06:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 дүгээр давхрын 2х3 метрийн хэмжээтэй амралтын өрөөний шалны халаалт шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 6 дугаар хэсгийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход /эзэн тодорхойгүй/ 3х5 метрийн хэмжээтэй амбаарт хог шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Цагаан-Овоо баг,  Хадан-Ус  гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 107 км, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км/-т экскаватор шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Хитачи 450” загварын хүнд машин механизм /экскаватор/-ын хөдөлгүүр шатаж байсныг 56 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо,  Хангайн 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 10х12 метрийн хэмжээтэй байшингийн шал шатаж байсныг 50 минут ажиллан унтраасан. 

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр баг, “Хан-Уул” хорооллын 8/Б дүгээр гудамжинд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5 тн /250 боодол/ өвс шатаж байсныг 01:36 цаг ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top