Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Хэнтий, аймагт цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с, нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -27…-32 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22…-27 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. -20…-22 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27, 28-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -24…-29 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -19…-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн 2 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 10:47 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа баг, 2 дугаар хэсэг, 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 10:57 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 7х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор хэсэг шатаж байсныг 01:05 цаг ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 12х16 метрийн хэмжээтэй 2 давхар монсардтай байшингийн 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний тааз шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Замчны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 12:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн тааз шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэ толгой байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 20х40 метрийн хэмжээтэй нийтийн байрны 5х6 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай баг, Нарангийн 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 37 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг баг, “Нарны-Өртөө” тоосгоны үйлдвэрийн хашаанд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 14:05  цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ийн “Тоёото Стима” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш баг, Дамдинбазарын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 14:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ын 15х10 метрийн хэмжээтэй “Дэвших хурд” талхны цехийн цахилгаан зуух шатаж байсныг 7 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо,  Цэргийн хотхоны 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр болон эд хогшил тус тус шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон баг, 1 дүгээр хэсэгт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн хана шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Цэнхэрийн булангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 16:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 13х8 метрийн хэмжээтэй 1 давхар байшин шатаж байсныг 01:42 цаг ажиллан унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан баг, Булнай хэсгийн 11 дүгээр гудамжинд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 01:01 цагт хүлээн авсан. Тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х20 метрийн хэмжээтэй “Жи-пи” хүнсний дэлгүүрийн 4х10 метрийн хэмжээтэй агуулахын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Цагаан-Овоо багийн “Хуурай худаг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 71 км, сумын төвөөс баруун хойд зүгт 29 км/-т 01.23-ны өдрийн 12:00 цагийн орчим иргэн А /51 настай, эрэгтэй/ малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, сумын Эрүүл мэндийн төв, “Эрдэнэс таван толгой ХХК-ийн  ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А / 51 настай, эрэгтэй/-ийг 20:17 цагаас 21:35 цаг хүртэл тус багийн Монгол толгой, Хонгор-Овоо гэдэг газруудад 15 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:35 цагт гэрээс нь баруун зүгт 12 км-т “Монгол толгой” гэдэг газраас эсэн мэнд олж тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 8 дугаар хэсэг, “Төмсний бригад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 9 км/-т  01.23-ны өдрийн 11:30 цагийн орчим малчин Б малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас тухайн өдрийн 21:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /43 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ийг эрэн хайх ажиллагааг 22:09 цагт эхлүүлж, тус сумаас зүүн зүгт 13 км-т, малчин Д-д байхад нь 22:40 цагт эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн баг, ‘”Хүнд-Улаан худаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд  зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/-т 01.23-ны өдрийн 20:00 цагийн орчим  иргэн Т “УАЗ- 469” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашинтай Хулд сум руу яваад сураггүй болсон тухай дуудлагыг 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Т /48 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “УАЗ-469” загварын суудлын автомашинтай 3 иргэнийг тус багийн “Гашууны бууц” гэдэг газар 25 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажиллахад ар гэрээс нь 01.24-ний өдрийн 02:06 цагт гэртээ ирсэн гэж мэдэгдсэн тул 03:02 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа баг, “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т Малчин С /45 настай, эрэгтэй/ 01.23-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Цас шаварт суусан: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот баг, “Хоолой гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 368 км, сумын төвөөс баруун хойд зүгт 48 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.24-ний өдрийн 00:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход Баянхонгор аймгийн Шинэжист сумаас тус аймгийн Гурвантэс сумын чиглэлд зорчиж явсан иргэн Г/43 настай, эрэгтэй/-ын “Приус-20” загварын 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсан тул 05:15 цагт автомашиныг татан гаргасан.  

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут баг, “Мэлз хайрхан гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км, Багануур дүүргээс зүүн урд зүгт 15 км/- т  Голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус дүүргээс “Гурван хонгор” амралтын газрын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн В /69 настай эрэгтэй/-гийн “Тоёота Румён” загварын суудлын автомашин “Хэрлэн” голын мөс цөмөрч суусан байсан тул 09:19 цагт татан гаргасан.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах баг, Ёлын-Ам гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 75 км/-т суудлын автомашин жалга руу орж, гарч чадахгүй болсон тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Ханхонгор сумын Ёлын-Амны чиглэлд зорчиж явсан иргэн Б /41 настай, эрэгтэй/-ын “Форд загварын суудлын автомашин жалга руу орж, гарч чадахгүй болсон байсан тул 18:30 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top