ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа ОХУ-ын Красноярскт хотноо зохион байгуулагдсан Иван Ярыгиний нэрэмжит Гранпри олон улсын тэмцээний 59 кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр ОУХМ Х.Болортуяа нь ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний нэг алт, хоёр хүрэл медалийн эзэн боллоо.
1991 оноос хойш 32 дэх жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнд 11 орны тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.