Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт цас орж, Сүхбаатар аймагт цасан шуурга шуурсан. Бусад  нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас  3-8 м/с, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14…-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 2-7 м/с. -10…-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 02-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -18…-23 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Бага-Амны 1 дүгээр гудамжинд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг  01.31-ний өдрийн 08:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х6 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх баг, 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 19:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галданбошигтын гудамж, багш нарын байр амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 00:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход /эзэмшигч тодорхойгүй/ 3х4 метрийн хэмжээтэй амбаар дотор хураалттай эд зүйл шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top