Офицер бүрэлдэхүүний цугларалт боллоо

328231074_745260230089612_8900098247642079653_n.jpg

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас төрийн алба хаагчийн хуулиар хүлээсэн үүрэг, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахиулах, бие бүрэлдэхүүний 2023 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх, цэргийн алба, сахилга ёс зүйг сайжруулах зорилгоор “Офицер бүрэлдэхүүний цугларалт-2023”-ыг зохион байгууллаа.

Хоёр өдөр үргэлжилсэн тус цугларалтаар Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Албан хэрэг хөтлөлтийн стандарт, архив албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, жендер ба хүний эрх сэдвээр онолын мэдлэг олгосон юм.

Мөн  ослын үеийн удирдлагын систем, гамшиг, гал түймрийн үед штаб байгуулан шийдвэр гаргах, газрын зурагт оруулах, байр зүйн координат тогтоох зэрэг сэдвүүдээр танхимын болон хээрийн дадлага хийлээ гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top