Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний тайланд дүн шинжилгээ хийж, мэдлэг туршлагаа солилцлоо

photo_2023-02-03_10-10-04.jpg

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдийг сургалтыг нэгдүгээр сарын 30-ны өдрөөс 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар мэргэжилтнүүд нийт 25 сэдвээр 40 цагийн сургалтад хамрагдаж,гамшгийн эрсдэлийн удирдлагын эрхзүйн мэдлэг, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийх арга аргачлал, заавар, баримтлах зарчим зэргээс суралцсан юм.

 Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, сургууль, олон нийт болон хүүхдийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний аргачлалын хүрээнд дадлага ажил хийж, гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний тайланд дүн шинжилгээ хийж, мэдлэг туршлагаа солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top