АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламжийн товчооны баг Монгол Улсад энэ сарын 6-17-ны өдрүүдэд ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү болон ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын дарга, хурандаа Ч.Цогбаяр нар Хүмүүнлэгийн тусламжийн товчооны Зүүн Ази, Номхон далайн бүсийн хүмүүнлэгийн зөвлөх Майк Макпарланд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, цаашид өвөлжилт хүндэрсэн тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хүмүүнлэгийн тусламжийн талаар санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.