Уулзалтаар хамтран зохион байгуулах дадлага сургуулийн талаар санал солилцов

DSC2414.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Тикийн гайхамшиг” туршлага солилцох хамтарсан дадлага сургуулийг ирэх зургадугаар сард Увс аймагт зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, АНУ-ын ЭСЯ-ны мэргэжилтэн  Рено Бамфорд,  хошууч  Скотт Персинг,  мөн  яамны мэргэжилтэн Б.Нандинчимэг дадлага сургуулийн төлөвлөгч, ахмад Дерек Матерковски, түрүүч Адам Азар тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, сургуулийн онцлог, үйл ажиллагааны мэдээлэл өглөө.

Мөн ОБЕГ-ын дэргэдэх Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн барилгын ажлын талаар харилцан санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top