Хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өглөө

viber_image_2023-02-08_17-43-04-151.jpg

БНТУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын эрэн хайх, аврах баг “Газенто” олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 10:00 цагт газардсан билээ.

Монгол Улсын Засгийн газраас БНТУ-ын ард иргэдэд илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгсөн байна.

Хүмүүнлэгийн тусламжийг Монголын багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, БНТУ-ын Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Мустафа Юурдакулад гардуулсан юм.

Энэ үеэр Монголын ард түмний халуун сэтгэлд талархлаа илэрхийллээ.Одоо эрэн хайх, аврах багийнхан Газиантеп хотоос 200 км зайд байрлах газар хөдлөлтийн голомт болох Хатая хот руу хөдөллөө.

scroll to top