“Аврагч” Балу, Марта хоёрын түүх

9X1A4087.jpg

Н.УЯНГА

Эрэлч нохдын хамт үүрэг гүйцэтгэх орон орны аврагчид Турк улсыг зорьсон. Үүнд Монгол Улсаас аврах багийн нийт 35 хүн, хоёр нохойн хамт аврах үүрэг гүйцэтгэхээр явсан билээ.

Эх орноо төлөөлж ОБЕГ-аас аврах үйл ажиллагаа гүйцэтгэхээр явсан ноход бол Балу, Марта хоёр юм.

Балугын хувьд одоо гурван настай. Хоёрдахь жилдээ аврах үүрэг гүйцэтгэжээ.

Түүнийг “Маугли” гэх хүүхэлдэйн киноны баавгайтай адилхан учир эзэн нь ийнхүү нэрлэжээ. Балу нэг үнэр авсан бол тасралтгүй хайж олоод хуцаж дохио өгдөг онцгой чадвартай. Анх тэр харанхуй, жижиг, давчуу газраас их айдаг нохой байжээ.Харин аажмаар тэрхүү айдас нь алга болсон тухай эзэн нь хэлэв. Балутай хамт үүрэг гүйцэтгэхээр хамт Марта явсан юм.

Түүнийг гуравдугаар сард төрсөн учир ийн нэрлэжээ. Марта одоо таван настай. Аврах үйл ажиллагаанд 2019 оноос хойш явж, Тэрэлжид алга болсон олон хүнийг олсон онцгой чадвартай нохой.Мөн 2019 онд хүчний байгууллагын дунд болдог үнэрч нохдын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж байжээ.Түүний эзэн “Би нохойтой долоо дахь жилдээ ажиллаж байна. Нохойтой ажиллана гэдэг маш олон давуу талтай. Нохой бол хүн ойр байж харьцах тусам эзэндээ үнэнч болдог амьтан” гэж ярьсан байна.

Эх сурвалж: news.mn

scroll to top