Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэжгүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрөөр иргэдийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг Дундговь аймагт энэ сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад төслийн зорилтод сум болох Сайнцагаан, Эрдэнэдалай, Хулд сумын 26 иргэн хамрагдаж, гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг эзэмшин “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрийг олон нийтэд хүргэх талаар заах аргын дадлагыг хийж, харилцан туршлага солилцон, сургагч багшийн гэрчилгээгээ гардан авсан юм.
Төслийн багийн зүгээс сургагч багш нарт шаардагдах гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүн, дадлага ажлын зааварчилгаа зэргийг бэлтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд цаашид шаардлагатай зарим зардлуудад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Сургагч багш нар төслийн хэрэгжилтийн хугацаанд иргэд, малчид, олон нийтэд гамшгаас хамгаалах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэл тулсан үед өөрийгөө болон бусдыг хамгаалах талаарх мэдлэгийг сургалт, нөлөөллийн ажлаар дамжуулан хүргэж, үр дүнг тооцон ажиллана гэж Онцгой байдлын еөрнхйи газраас мэдээллээ.