1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 3-8 м/с, говь, талын нутгаар 10-12 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -13…-18 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын хөндийгөөр -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -3…+2 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 3-8 м/с, -6…-8 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 11-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны задгай агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х20 метрийн хэмжээтэй агуулахад эд зүйл шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Баянцогт- Уул” гэдэг газар /Улаанбаатар хотоос баруун зүгт 30 км-т, Агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 100х20 метрийн хэмжээтэй агуулахын хана, дээвэр, 10 тонн орчим өөх шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 11:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход амралтын газарт 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Мазар багийн 1 дүгээр гудамжинд байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Ш-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин 20.09-ний өдрийн 13:10 цагт шатсаныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг Төгрөг сумын Засаг дарга 15:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны “Задгай” байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 04:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ишгэн толгой багийн Зүрх-Уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км, сумын төвөөс урд зүгт 40 км-т Гэр шатсан тухай дуудлагыг 02.10-ны өдрийн 04:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э/43 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Барчингийн-Ам” гэдэг газар /дүүргээс урд зүгт 27 км-т/Иргэн М-нь 02.08-ны өдрийн 10:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.09-ний өдрийн 09:24 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид иргэн М /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг “Хар чулуутын-Ам”, “Городок”, “Их уурхайн-Ам, “Тоосгоны үйлдвэр”, “Нарлаг” гэдэг газруудад нийт 20 км-ын тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоосон. 02.10-ны өдрийн 08:30 цагт дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР