Газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо

329031272_1055247888765601_5978319755185407143_n-1.jpg

БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 02-р сарын 11-нд барилгын нурангиас 3 хүний цогцсыг илрүүлэн орон нутгийн сайн дурынханд байршлыг мэдээлж, 2 хүний (1 хүүхэд) цогцсыг гаргасан байна.

Түүнчлэн 02.12-ны өдрийн 02:39 цаг /Анкарагийн цагаар 02.11-ний өдрийн 21:39/-т хүчтэй газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо.

Аврах багийн эмнэлгийн бүлэг 02.11-ний өдөр хээрийн эмнэлэгт нийт 92 хүнд /8 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэв.

Эдгээрээс ясны хугаралтай 8 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бол 34 хүнд өвчин намдаах, 11 хүнд шингэн сэлбэх эмчилгээг хийжээ. Мөн 45 хоногтой 2 нярай хүүхдэд үзлэг, эмчилгээ хийж, тэжээлийн дутагдалд орсон байсан тул дараагийн шатлалын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top