Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж, тангараг өргөлөө

326264926_547068920734025_3185097744198005446_n.jpg

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Улсын нөөцийн анги, салбар, цэгийн төрийн үйлчилгээний 24 албан тушаалын албан хаагчийн ангилал, зэрэглэлийг үе шаттайгаар төрийн тусгай зэрэглэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Байгууллагын бүтцэд өөрчлөлт орсны дагуу Улсын нөөцийн салбарын офицер, ахлагчийн албан тушаалд томилогдсон алба хаагчдад цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны сургалтыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгууллаа.

 Сургалтад нийслэлийн хүрээний 35 алба хаагч хамрагдаж, өнөөдөр “Цэргийн тангараг”-аа өргөн, төгсөлтийн гэрчилгээгээ гардан авсан юм.

Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, алба хаагчдад амжилт хүслээ.

  Алба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 21 хоногийн хугацаанд суралцсан юм гэж Онцгой байдлын еөрнхий газраас мэдээллээ.

scroll to top