Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

DSC4325.jpg

Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд  амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Энэ сарын 7-12-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдсан тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч”  биеийн тамир-техник спорт хорооны 5 тамирчин оролцсноос эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 52кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63кг-ийн жинд У.Шинэцэцэг, эрэгтэйчүүдийн 67кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт нар алтан медаль, эрэгтэйчүүдийн  51кг-ийн жинд Л.Даваадорж мөнгөн медалийг хүртэж, багийн дүнгээр IV байрт шалгарсан юм.

Мөн тэмцээний шилдэг тамирчнаар “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн, шилдэг дасгалжуулагчаар ОУХМ Б.Эрдэнэбаяр нар тодорсон билээ.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Цаашдын тив, дэлхийн тэмцээндээ амжилттай оролцож,  амжилтын буухиагаа үргэлжлүүлэхийг ерөөн, спортын өндөр амжилт хүслээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top