Энэ удаагийн дугаараа Гэгээн хайрын баярын өдөрт зориулан Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой хосын төлөөллийг оролцууллаа.
НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Ц.Барсхүүгийн гэр бүлийг онцолсон юм. Түүний эхнэр Д.Энхжаргал нь мөн хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар ажиллаж байна.
“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Өлзий, Newschannel телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.