Газар хөдлөлт болсноос 105 цагийн дараа бяцхан хүүг аварчээ

303184-14022023-1676360098-591601263-aras.jpg

Арас нэртэй таван настай бяцхан хүүг Туркийн Кахраманмарас хот дахь гэрийнх нь нурангиас гаргажээ. Түүнийг эрчимт эмчилгээний тасагт авчрахад гипотерми үүсэж /биеийн температур буурах/, биеийн температур нь цельсийн 28 хэм хүртэл унасан байжээ.

Түүний аав болон долоон настай эгч Хиранур, есөн настай ах Альп нар нь амь үрэгдсэн байна. Ээж нь амьд үлдсэн ч хотын өөр нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул тэрээр ээжтэйгээ хараахан уулзаж чадаагүй байгаа аж. Одоогоор 72 настай Мехмет өвөө нь түүнийг асарч байна.

Хүүг аварсан эмч Мехмет Жихан: Би Истанбулаас яаралтай ирлээ. Нөхцөл байдал маш хүнд байна. Хэт олон хүүхэд эцэг эхээ алдсан. Надад маш хэцүү байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: ВВC

scroll to top