Мичиганы их сургуульд гал нээсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

63eb3bc86432f.jpeg

АНУ-ын Мичиганы их сургуульд орон нутгийн цагаар даваа гаргийн орой зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, таван хүн шархаджээ.

Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байна гэж тус их сургуулийн оюутны хотхоны цагдаагийн хэлтсийн төлөөлөгч Крис Розман мягмар гаргийн өглөө сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн байна.

Түүний мэдээлснээр, уг хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэж буй 43 настай эрэгтэй оюутны хотхоны гадна амиа егүүтгэсэн байдалтай олдсон бөгөөд уг этгээд сургуультай ямар нэгэн холбоо хамааралгүй байжээ.

“Сэжигтэн их сургуулийн байранд ямар шалтгааны улмаас ирсэн нь тодорхойгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэж К.Розман хэлсэн байна.

Мичиганы их сургуулийн засаг захиргаа болсон хэрэг явдалтай холбогдуулан оюутны хотхоны бүх үйл ажиллагааг 48 цагийн хугацаатайгаар цуцалжээ. Детройт хотоос баруун хойд зүгт 145 км зайд оршдог Зүүн Лансинг хот дахь оюутны энэ хотхонд 50 мянга орчим оюутан суралцдаг байна.  

scroll to top