Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Арвайхээр сумын ЗДТГ, Өвөрхангай аймгийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан “Арвайхээр лиг-2023” тэмцээнд Онцгой байдлын газрын “Fire gods” баг тэргүүн байр эзэлж, хошой алтан медалийн эзэд боллоо.
Мөн багийн ахлагч Эрэн хайх аврах салбарын захирагч, дэслэгч Т.Эрдэнэ-Очир финалын тоглолтын “Шилдэг тоглогч”-оор шалгарсан юм.
Онцгой байдлын газрын “Fire gods” баг нь 2017 онд хүрэл, 2018 онд мөнгө, 2019 онд алтын медалийг хүртсэн амжилтыг үзүүлж байсан юм гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.