“Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээнд амжилттай оролцлоо

viber_image_2023-02-15_18-43-38-233.jpg

Зэвсэгт хүчний жанжин штабаас санаачлан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээнд анх удаагаа Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцсон алба хаагчид амжилттай оролцлоо.

Төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эх оронч үзэл, монгол ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус тэмцээнд ШШГЕГ, ОБЕГ, Дотоодын цэрэг, ХХЕГ, Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн нийт 27 багийн 160 гаруй ажилтан, алба хаагч өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

 ОБЕГ-ын “Ган дуулгатан” багийн ахлагч, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн дарга, хурандаа Г.Эрхэмбаяр “Шилдэг удирдагч” болон “Шилдэг дуучин”-аар шалгарлаа.

 Эх орондоо 19 дэх жилдээ, БНӨСУ-д 4 дэх жилдээ хоёр үе шаттай зохион байгуулагдсан тус тэмцээнд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн “Түмэн-өлзий” баг тэргүүлж,  ШШГЕГ-ын “Этүгэн нутаг мину”, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн “Тоонот” багууд удааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top