Сургагч багш бэлтгэх сургалт Дорноговь аймагт эхэллээ

DSC_7432.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд Дорноговь аймагт иргэдийг гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын модулиар сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ.

 Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, аймгийн Засаг даргын орлогч Г.Март, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнэ, “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн удирдагч Б.Оюунтуяа нар оролцож, үг хэлсэн юм.

Мөн энэ үеэр аймгийн ЗДТГ-аас сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсч, Хилийн Сулинхээрийн отрядын 0168 дугаар ангийн хамт олноос мэндчилгээ дэвшүүллээ.

Сургалтад Дорноговь аймгийн Сайншанд, Хатанбулаг, Иххэт сумын Засаг дарга нар цахимаар, мөн ЗДТГ болон багийн ажлын алба, насан туршийн боловсролын төв, сургууль, цэцэрлэгийн багш нар, хэвлэл мэдээллийн болон иргэдээс бүрдсэн 27 хүн хамрагдаж байна.

  Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтаар  “Бэлэн бай” сургалтын модуль хичээл, гарын авлагыг ашиглан мэдлэг олгож, сургаж дадлагажуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top