Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 онд зарласан “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах жил”-ийн хүрээнд зохион байгуулсан болзолт уралдаанд Онцгой байдлын газар гутгаар байрт шалгарч, шагналаа гардлаа.
Онцгой байдлын газар нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Арвайхээр сумын Дайргын голд мод үрсэлгээ хийх зориулалтаар 3 га газар шийдвэрлүүлж, торон хашаа барьж 457 ширхэг хайлаас, 380 ширхэг чацаргана жимсний мод, тарьж, ургуулсан.
Мөн Онцгой байдлын газрын сургалтын төвийн хашаанд 2550 ширхэг хайлаас, 48 улиас, Онцгой байдлын газрын хашаанд 595 хайлаас, 50 улиас, нийтийн эзэмшлийн талбайд 115 хайлаас, 60 улиас тарьж, албаны хашаандаа 4000 улиас, 2000 бургас буюу нийт 6000 модны үрсэлгээ суулгасан.
Түүнчлэн байгууллагынхаа хашаанд 7х18 хэмжээтэй хүлэмж барьж, таван төрлийн нарийн ногоо ургуулан, алба хаагчдын хүнсэнд хэрэглэж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.