Олон улсын эрдэм шинжилгээний хуралд цахимаар оролцож, илтгэл хэлэлцүүлэв

454455.jpg

ОХУ-ын Онцгой байдлын яамнаас зохион байгуулсан “Арктикийн нөхцөлд усны гүнд шумбах, аврах ажиллагаа явуулах” олон улсын эрдэм шинжилгээ-практикийн бага хурал”-д ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ҮБХИС-ийн докторант, дэд хурандаа Б.Ганболд, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа Ж.Амгалан нар цахимаар оролцож, илтгэл хэлэлцүүллээ.

Хоёр өдөр үргэлжилсэн тус хурлаар 44 илтгэл хэлэлцүүлж, санал солилцсон юм.

Илтгэгчид  арктикийн бүсэд аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, усны гүнд шумбах аврах анги, салбаруудын техник, тоног төхөөрөмжийн тоноглол, бага температурт усны гүнд шумбах, аврах ажиллагаа явуулах технологийн онцлог, аврагч-шумбагчдыг бэлтгэх практик чиг хандлага, арктикийн бүсэд аврах ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top