Гамшигт нэрвэгдсэн бүсэд 6500 хүүхэд мэндэлжээ

128585995_fojquyaxgam2g3f-810x500-1.jpg

Турк, Сирийн газар хөдлөлтийн хохирлыг “Reuters” агентлагаас өнөө өглөө шинэчилснээр нас барагсдын тоо 46456 хүрчээ. Турк улсад 345 мянган барилга байшин нурсан тул амиа алдагсдын тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Нас барагсдын 5800 орчим нь Сири улсад байгаа гэж тооцоолж байна. 

Туркийн Гамшиг, онцгой байдлын ерөнхий газрын дарга Юнус Сезер “Дэлхийн 80 орон болон олон улсын 11488 аврах анги гамшгийн бүсэд ирж, тусламж үзүүлсэн. Эрэн хайх, аврах ажиллагаа өчигдөр (2023.02.18) үндсэндээ дууссан” гэж хэлэв. Нийт 430 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 682 мянга гаруй иргэнд 10 мянган турк лирийн мөнгөн тусламж үзүүлжээ. 

Газар хөдлөлтийн дараа Туркийн өмнөд хэсэгт 6500 орчим хүүхэд мэндэлсэн байна. Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа “Шинэ төрсөн хүүхэд бүр найдвар юм. Хүүхдүүд болон тэдний ээжүүдэд шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт 10489 жирэмсэн эх байсан. Төрсний дараах хяналтын тоо 10 мянга гаруй байна” гэж хэлжээ. 

Эх сурвалж: AL JAZEERA, REUTERS

scroll to top