Хамтын ажиллагааны талаар санал солилцов

DSC5376-scaled.jpg

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Даниел Квекү Сэмийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн юм.

Талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, зуд, ган, газар хөдлөлт зэрэг Онцгой байдлын үед хүн амын бодит тоон мэдээллийг нэгтгэх, эрсдэлийн үед ашиглагдах мэдээллийн сан, нөөц, хорогдох байрны тоо, чанарыг сайжруулах, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, туршлага судлах  асуудлаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top