Туркийн газар хөдлөлтийн хохирлын хэмжээг Дэлхийн Банк $34 тэрбум гэж тооцоолжээ

2rnpca_turkey_earthquake_x974.jpg

Хоёрдугаар сарын 6-ны өдөр Туркийн өмнөд нутагт тохиосон хүчтэй газар хөдлөлтийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээг Дэлхийн Банк $34 тэрбум гэж тооцоолжээ.

Энэ бол Турк улсын 2021 оны дотоодын нийт бүтээгдэхүүний  4 хувьтай тэнцэх тоо юм. Гэхдээ үүнд сэргээн босголтын зардлыг тооцоогүй бөгөөд энэ зардал хоёр дахин өндөр байх магадлалтайг Дэлхийн Банк анхааруулжээ.

Бас хөрш Сири улсын амссан хохирлыг үүнд оруулаагүй юм байна. Сирийн хохирлын хэмжээг тусад нь удахгүй танилцуулах гэнэ.

“Энэхүү гамшиг нь газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй Турк улс төрийн болон хувийн хэвшлийн дэд бүтцийн аюулгүй байдлын стандартыг сайжруулах шаардлагатайг харуулж байна” гэж Туркийг хариуцсан Дэлхийн Банкны захирал Умберто Лопез хэлжээ.

Энэ удаагийн гамшгийн улмаас Турк улсад 1.25 сая хүн орон гэргүй болсныг бас тус байгууллага тооцоолсон байна.

Хохирлыг төрлөөр нь ангилбал 53 хувь нь орон сууцны зориулалттай, 28 хувь нь орон сууцны бус зориулалттай барилгууд, үлдсэн нь зам гүүр зэрэг бусад дэд бүтцийн байгууламжууд байжээ.

Эх сурвалж: AFP

scroll to top