Грект галт тэрэгний томоохон осол гарчээ

63fef93cebbcd.png

Грек улсад сүүлийн арваад болж байгаагүй гал тэрэгний томоохон ослын улмаас тус улсын төмөр замын “Hellenic Train” компани лхагва гарагт 14 чиглэлд суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.

Орон нутгийн цагаар 19:30 цагт тус улсын Ларисса хотоос холгүй Афин-Салоникийн чиглэлийн суудлын галт тэрэг Салоник хотоос Ларисса руу явж байсан ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн байна. 

Грекийн гал түймэртэй тэмцэх албаны дарга Василис Ватракояннисийн мэдээлснээр, ослын улмаас 32 хүн амиа алдаж, 85 хүн гэмтэж бэртжээ. 

Осол болох үеэр суудлын галт тэргэнд 350 хүн зорчиж байсан гэж “Hellenic Train” компани мэдээлсэн байна. Ослын газарт аврах ажиллагааг шөнийн турш явуулжээ. 

scroll to top