Сураггүй болсон 12 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

12805769_956798074389996_6196982524908632768_n.jpg

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Завхан аймгийн 12 суманд нөхцөл байдал хүндэрсэн. Улмаар шуурганы үеэр 27 иргэн сураггүй алга болсныг аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэрэг, Цагдаагийн албан хаагчид нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, өнөө өглөөний 10:00 цагийн байдлаар 17 иргэнийг эсэн мэнд олоод байна. Одоогоор малтайгаа уруудсан нэг, отрын бүсэд яваа нэг малчин, нэг автомашинтай найман иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Түүнчлэн Архангай аймгийн Хашаат суманд 1, Баян-Өлгийн Буянт суманд 1 иргэн буюу улсын хэмжээнд нийт 12 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

scroll to top