1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймгийн нургаар ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -8-13 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -2-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2+3 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9+14 градус, бусад нутгаар +2+7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 4-9 м/с, +3+5 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8, 11-ний өдөр говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с, 9-ний өдөр ихэнх нутгаар, 10-ны өдөр нутгийн зүүн хагаст 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр дулаан байх боловч 9-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 10-ны өдөр ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10-15 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн Өндөр-Улаан гэдэг газар суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн “Хьюндай верна” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн “Эмт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 86 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 24 км-т/ 03.06-ны өдрийн 13:50 цагийн орчим гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б-ын 5 ханатай гэр, эд хогшил болон малын бууц шатсаныг сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж мөн өдрийн 18:30 цагт унтраасан тухай мэдээллийг Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн “Уушгийн-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 157 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 17 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 14:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Ц-ийн 7х10 метрийн хэмжээтэй өвөлжөө, 3х3 метрийн хэмжээтэй малын саравч болон бууц шатаж байсныг 4 цаг 40 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 27 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 2х3 метрийн хэмжээтэй 2 амбаар, эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн “Гурван буудал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 165 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхныг очиход иргэн Т-ын 24х26 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Хоёр модот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 205 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ 03.06-ны өдрийн 20:15 цагийн орчим 3 байшин, 1 автомашин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэдийг очиход тус сумын харьяат малчин Р-ийн 4х4 метрийн хэмжээтэй 1, 4х6 метрийн хэмжээтэй 2 байшин, “Киа бонго пронтер” загварын ачааны автомашин тус тус шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн 2 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 05:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5 тн орчим өвснөөс 0.5 тн орчим өвс шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөрхөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 195 км-т, сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.06-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиж, тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд мөн өдрийн 19:35 цагт түймрийг цурамд оруулж, 20:20 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 500 га талбай шатсан.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Цогцос гаргах: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 03.06-ны өдрийн 16:27 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 3 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хүйс, харьяалал нь тодорхойгүй 1 хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
– Хаалга цоож нээх: Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 5 давхарт хаалга онгойлгож өгнө гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 03.06-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, иргэн Э-ын байрны хаалгыг “Холматро”-гийн задаргааны багаж ашиглан гадна талаас нь онгойлгож, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР