Эрэн хайж байсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд оллоо

20160303_141551jijjig.jpg

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 88 иргэн сураггүй болсон дуудлагаар Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид, нутгийн захиргааны болон хил, цагдаагийн байгууллагын албан хаагчидтай эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15:00 цагийн байдлаар 86 иргэнийг эсэн мэнд олоод байсан юм.

Харин Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хойд хөлцөөт багийн “Цагаан хад” гэдэг газар малчин Д /46 настай, эмэгтэй/, Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Шар-Ухаа” гэдэг газар иргэн Д / 45 настай, эмэгтэй/ нарын хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байсан билээ.

Тэгвэл 16:00 цагийн байдлаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын малчин Д-г эсэн мэнд олсон гэсэн мэдээлэл ирлээ.

Одоогийн байдлаар Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Шар-Ухаа” гэдэг газар иргэн Д-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

scroll to top