Нийслэлийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Ослын үеийн удирдлагын тогтолцоо, хариу арга хэмжээ” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсээс УБТЗ-ын Зүүнхараа ачааны вагон засварын депогийн ажилтан, алба хаагчдад Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулиудын холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар танхимын сургалт зохион байгууллаа.
Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах үйл ажиллагааг сурталчлах нэгдсэн өдөрлөгийн арга хэмжээг МУИС-ын Дорнод аймаг дахь салбар сургууль, Дорнод ахлах сургууль, Улаан загалмайн хороо, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас сумдын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, хийж гүйцэтгэх ажил, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хурлын үеэр “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл өгсөн юм.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн төрийн өмчийн бус ерөнхий боловсролын сургуулиудад Улаан Загалмайн хороотой хамтран эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж байна. Энэ хүрээнд “Хөөрхөн тавцан” ерөнхий боловсролын сургуулийн эрсдэлийн түвшинг тодорхойлон эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсрууллаа.
Хан-Уул дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хуралдаан болж, гамгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх 24 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй болзошгүй гамшгийн үед хүнсний нөөц нийлүүлэх гурвалсан гэрээг байгуулж, Гамшгаас хамгаалах албадын удирдлагуудад сургалт зохион байгууллаа.
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Агаарын цэргийн 113 дугаар тусгай роттой хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, шилжин явах цомын эзэн боллоо.
Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн зөн Монгол” олон Улсын байгууллагын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ. Тухайн сумын нутаг дэвсгэрт тохиолдох магадлал өндөр аюулт үзэгдлүүдийн эрсдэлийн түвшинг түүхэн зураглал, давтамж, нөлөөлөл зэргийг үндэслэн үнэлж, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсрууллаа.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулсан спортын тэмцээнд тэргүүлж, шилжин явах цомын эзэн боллоо.