ОХУ-ын Онцгой байдлын яамны “Иргэний хамгаалалтын академи”, “Гал эсэргүүцэх албаны академи”-д бакалаврын 4-5 жилийн сургалтад (хэлний бэлтгэл) Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүн болон ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч (1,2 дугаар курс), Орос хэлний сургалттай ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдаас тус тус сонгон шалгаруулж суралцуулна.
Тавигдах шаардлага:
Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүн, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогч /дүнгийн голч 3.0 ба түүнээс дээш/, Орос хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас сонгон шалгаруулна.
Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүн:
Бүрдүүлэх баримт бичиг:
- Өргөдөл (25 хүртэлх настай байх)
- байгууллагын дарга, захирагчийн тодорхойлолт албан бичиг,
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар /түц машины лавлагаа/
- Төрийн алба хаагчийн анкет
- Цээж зураг /3*4/
Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогчид, Орос хэлний сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид:
Бүрдүүлэх баримт бичиг:
- Өргөдөл
- Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг:
- Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
- Иргэний үнэмлэхийн хуулбар /түц машины лавлагаа/
- Цээж зураг /3*4/
Хугацаа:
Материалыг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтэст /altangerel.s@nema.gov.mn/ цахим хаягаар 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү. (Харилцах утас: 51-262510, 88052696)
2023-2024 оны хичээлийн жилд ОХУ-ын Иргэний хамгаалалтын академи, Гал эсэргүүцэх албаны академид сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулна.
Хүсэлт гаргасан алба хаагч, сонсогч, төгсөх ангийн сурагчдаас “Математик”, “Физик”, “Биеийн тамир”, “Орос хэл”-ний шалгалтыг авч эрүүл мэндийн үзлэгт хамруулж сонгон шалгаруулна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР