“Ослын үеийн удирдлагын тогтолцоо-Хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулав

335065551_6057368444356516_4964135687670333641_n.jpg

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дадлага сургууль зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Ослын үеийн удирдлагын тогтолцоо-Хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллага, хороодын Засаг дарга нар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн офицер бүрэлдэхүүн хамрагдсан юм.

Энэ үеэр бригадын генерал Б.Ууганбаяр “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, удирдлага зохион байгуулалт, сөрөн тэсвэрлэх чавдар, шууд учруулсан хор уршгийн талаарх заавар, зөвлөлмж, цар тахлыг хэрхэн хор уршиг багатай даван туулсан туршлагаасаа хуваалцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top