Офицер бүрэлдэхүүний нэгдсэн цугларалтыг зохион байгуулж байна

337029906_1844439889288630_7449385615607715924_n.jpg

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас “Штаб-2023” офицер бүрэлдэхүүний нэгдсэн цугларалтыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Цугларалтаар гамшгаас хамгаалах удирдлага, штабын бэлтгэл, бэлэн байдал, төрийн цэргийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, цэргийн албан хаагчийн хувцас өмсөх дүрэм, гал түймэртэй тэмцэх үйл ажиллагааны бодлого, чиглэл тодорхойлох, удирдлагын манлайлал, ёс зүй хандлага, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байр зүйн зураг боловсруулах, ажиллах арга зүйн талаар онолын мэдээлэл өгч байна.

Мөн Онцгой байдлын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд гамшиг, осол, гал түймрийн нөхцөл байдал үүссэн үеийн удирдлага зохион байгуулалт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар цагийн байдал үүсгэн штабын дадлага, сургуулийг зохион байгуулна гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top