Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -4…+1 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын  ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 04 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд нутгийн баруун хагаст, 04 дүгээр сарын 1-нд нутгийн зүүн хагаст  секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө  +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан байна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, байр орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 2 дугаар орцонд хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Номин” худалдааны төв гал гарч байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 05:37 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус худалдааны төвийн 1 дүгээр давхарт 2 ш хүнсний хөлдөөгч шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

 – Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн “Гоёот” хорооллын 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 09:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 15х4 метрийн хэмжээтэй байшингийн 4х6 метрийн хэмжээтэй өрөөний тааз шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багийн Тосгоны задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 12:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын “Дэйвүү” загварын ачааны автомашины баруун хойд талын дугуй шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 7х4 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, 3 м хашаа тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 1 дүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 19:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн хашаанд хураалттай 3 тн задгай өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 57 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагдыг очиход иргэн Б-ын 4х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Гүний болон ул хөрсний ус: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 4-5 айлын хашаа болон гэрт хөрсний шар ус орсон тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход үерийн далангийн ус зайлуулах хоолой хөлдсөнөөс хөрсний шар ус айлуудын хашаа, гэр лүү орсон байсныг 2 цаг 10 минут ажиллаж хэвийн болгон 10 м урт, 2 м өргөн мөсийг цэвэрлэн хөрсний шар усыг урсган гаргасан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Соёлын төв Б-1 давхрын цахилгааны хуваарилах өрөөнд хөрсний шар ус орсон тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 19:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Б-1 давхрын 2х3 метрийн хэмжээтэй цахилгааны хуваарилах өрөөнд шалнаас дээш 30 см хэмжээтэй ус орсон байсныг 1 цаг 12 минут ажиллаж усыг бүрэн соруулж гарган эрхлэгчид хүлээлгэн өгсөн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороо тагтан дээр хүүхэд хөлөө төмөрт хавчуулсан байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Д /11 настай, эмэгтэй/ тагтны аваарын шатанд зүүн хөлний өвдөг хэсгээрээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гарган ах Т-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top