ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Румын Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Василика Басил Константинескутай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх, тэр дундаа шилдэг туршлагуудаа харилцан солилцож ажиллах талаар харилцан тохиролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.