Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

images.jpg

Завхан аймгийн Онцгой байдлын газраас Улиастай сумын 1, 7, 9 дүгээр цэцэрлэгүүдэд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ. Тохиолдож болзошгүй аюулын төрөл бүр дээр аюулын түвшин, зэрэг, эмзэг байдал, өртөнги, чадавхыг үнэлж эрсдэлийн түвшинг тодорхойлсон юм.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангиас Сант  сумын ЗДТГ, сум дундын Цагдаагийн хэлтэс, ерөнхий боловсролын сургуультай хамтран тус суманд “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлье” өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, штабын бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах орон нутгийн албаны ажиллах журмын талаар сургалт хийж, мэдээлэл өглөө.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Сүмбэр суманд зохион байгуулж, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүллээ.  

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Политехникийн коллежийн багш, оюутнуудад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, галын аюулгүй байдал, эмнэлгийн анхны тусламж, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж ашиглах талаар танхимын болон гал унтраах дадлага сургалтыг зохион байгууллаа.

НОБГ-ын нийслэлийн Аврах ангиас бие бүрэлдэхүүний хууль, эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, цэрэгжилт жагсаалч байдлыг хэвшүүлэх, зорилгоор “Манлайлагч хамт олон” аяныг зохион байгуулж байна.

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь гал түймэр унтраах аврах 66 дугаар ангиас Дашваанжил ХХК-ийн ажилтан, алба хаагчидтай хамтран галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар мэдлэг олгох дадлага сургалтыг зохион байгууллаа.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 18 дугаар цэцэрлэгийн багш, ажилчдад газар хөдлөлт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд анхан шатны мэдлэг олголоо.

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсээс Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр сургалт зохион байгууллаа.  Энэ хүрээнд хуульд заасан иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын эрх, үүргийг танилцуулж, гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож байгаа гал түймрийн шалтгаан нөхцөл, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглах талаар мэдлэг олголоо.

scroll to top