Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

8D3E9F27-1D75-48A6-92F4-207710C65593.jpeg

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын дарга, ахмад Д.Есүнхэй, аврагч-хөгжимчин, ахлах ахлагч Б.Хонгорзул, Д.Ариунболд нар Соёлын яамны сайдын тушаалаар Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ.


Ахмад Д.Есүнхэй нь 2006 оноос хойш 17 дахь жилдээ, ахлах ахлагч Б.Хонгорзул нь 1996 оноос хойш 27 дахь жилдээ, ахлах ахлагч Д.Ариунболд нь 1999 оноос хойш 24 дэх жилдээ цэргийн үлээвэр хөгжимд цохивор болон нарийн бүрээч хөгжимчнөөр ажиллаж байна.

Алба хаагчид нь төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд алба сурталчлах тоглолт, Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ /2011-2019 он хүртэл/, Төрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа /ёслолын жагсаал/, Онцгой байдлын албаны үе үеийн чуулга уулзалт, алба сурталчлах өдөрлөг, хөдөө орон нутаг, нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах команд  штабын болон иж бүрэн сургуулийн нээлт, хаалтын ажиллагаа зэрэг хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд тогтмол оролцдог юм гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

scroll to top