Ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

viber_image_2023-04-10_11-44-42-482.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Говь-Алтай аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг тус аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг шалгаж, аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзан, бэлтгэл ажлыг хангуулах заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт дөрөвдүгээр сарын 9-ний 09:00 цагаас 14-ний 09:00 цаг хүртэл шилжлээ.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжснээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд ажлын тусгай горимд уртасгасан цагаар ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийн, бэлтгэл бэлэн байдлын ханган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top